Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Монголын Явган алхалтын холбоо ТББ-ын хооронд хамтран ажиллах санамж бичгийг энэ сарын 14-ний /2025.04.14/өдөр байгуулжээ.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Богдхан уулын дархан цаазат газарт дараах ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Үүнд:
- Батлагдсан аяллын замуудын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, тохижуулах,
- Шинээр явган аяллын зам, маршрут нэмэгдүүлэх, эрүүл эко аяллыг илүү хөгжүүлэх
- Уулан дах хяналт мониторинг сайжруулах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд олон нийтэд хамтран ажиллах,
- Олон улсын сайн туршлага, төсөл хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх, хамтрах гэх мэт олон төрлийн санаачилгуудыг хоёр тал гарган ажлаа эхлүүлж байна.