Г.Ганхуягийг хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй хэмээн яллагдагчаар татан, нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо

Г.Ганхуягийг хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй хэмээн яллагдагчаар татан, нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо

Төрийн өндөр албан тушаалтны биед халдахыг завдсан гэх Г.Ганхуягийг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүх тус саналыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Г.Ганхуягийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг шүүх хүлээн авч 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, өмгөөлөгч, яллагдагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, яллагдагч Г.Ганхуягийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал нь үндэслэлтэй байна гэж үзжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэж хуульчилсан. Шүүхэд ирүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалтай танилцахад “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хүлээн авч, хангаж шийдвэрлэв.




Өнөөдөр туулай өдөр

23 минутын өмнө