1072 хувьцааны ногдол ашгийг нийгмийн даатгалын санд шилжүүлж, НДШ-ийг 12 хувь хүртэл бууруулах өргөдөлд 67 мянган иргэн гарын үсэг зуржээ

1072 хувьцааны ногдол ашгийг нийгмийн даатгалын санд шилжүүлж, НДШ-ийг 12 хувь хүртэл бууруулах өргөдөлд 67 мянган иргэн гарын үсэг зуржээ

Нийтийн өргөдөл гомдлын D-Petition-д нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай цахим өргөдөлд иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ.

Уг өргөдлийг иргэн Б.Батбилэг санаачилсан бөгөөд "Одоогоор мөрдөгдөн хэрэгжиж байгаа НДШ - ийн хувь хэмжээг бууруулж 12% д хүргэж өгнө үү? Шимтгэлийн бууруулсан хэмжээг НД санд бүрдүүлэх өөр арга зам байна гэж үзэж байна. Жил бүр орж ирдэг 1072 хувьцааны ноогдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12% хүртэл бууруулж өгдөг байх. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад нөлөөлөхгүй байх төгрөгийн ханш унахгүй байх боломжийг бүрдүүлэх юм” гэжээ.

Тэгвэл одоогийн байдлаар уг өргөдлийг 69975 иргэн дэмжиж, гарын үсгээ зураад байна. Хэрэд санал өгөх бол ЭНД дарна уу. 




Өнөөдөр туулай өдөр

30 минутын өмнө