Улсын харцага Г.Ганхуягийг "Бусдыг заналхийлсэн" гэх хэрэгт буруутгаж, Тагнуулын байгууллагаас хойшлуулашгүйгээр цагдан хориод байгаа билээ.
Түүнийг цагдан хорьсон хугацаа дуусч прокуророос Г.Ганхуягийг үргэлжлүүлэн хорих саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд хүргүүлсэн бөгөөд албаны эх сурвалжийн мэдээллээр Г.Ганхуягийг сэжигтнээр баривчлах саналыг хүлээн авчээ. Улмаар улсын харцага Г.Ганхуягийг сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цаг 00 минутаас хэтэрч болохгүй болно гэж албаны эх сурвалж мэдээлж байна.