“Морин Хуур” найрал хөгжмийн жил бүр зохион байгуулдаг “NOVEL MELODY” тоглолт 2025 оны 04 сарын 16-ны өдөр 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд тоглоно.
Энэ удаагийн “NOVEL MELODY” тоглолтод “Морин Хуур” найрал хөгжмийн “Чөлүгэн” морин хуурын дөрвөл болон “Ятгын тавал” хамтарч буйгаараа онцлог ба үзэгч олондоо шинэхэн уран бүтээлүүдээ толилуулахад бэлэн болоод байна. Тоглолтод хөгжмийн зохиолч Н.Жанцанноров /ТХШ, ХБ, АЖ /, Д.Түвшинсайхан /УГЗ/, Э.Доржсүрэн, Э.Ангир /ӨМӨЗО/ зэрэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэнэ.
Та бүхнийг дөрөвдүгээр сарын 16-нд болох “NOVEL MELODY” тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 9942-1853. Тасалбарыг https://ticket.mn/event/2523 болон Улсын Филармонийн кассаас