Эзэн холбогдогч нь тодорхойгүй, 2012-2022 оны хоорондох эд мөрийн баримтуудыг шүүхээс устгажээ.
Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг мөн оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр тус шүүхийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй эзэн, холбогдогч нь тодорхойгүй эд мөрийн баримтуудыг устгах ажлыг Налайх дүүрэгт байрлах аюултай хог хаягдал устгах чиг үүрэг бүхий “Элемент” ХХК-д зохион байгуулж, дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулж ажилласан байна.