Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Шинэ Мөрөн худалдааны төв”-д гал гарчээ.
ВИДЕО:
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст баг “Шинэ Мөрөн” худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.04.14/ 21:36 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.