Хүний эд, эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэргээр 2.6 жилийн хорих ял сонссон П.Батчулуун Улсын дээд шүүхэд ханджээ

Хүний эд, эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэргээр 2.6 жилийн хорих ял сонссон П.Батчулуун Улсын дээд шүүхэд ханджээ

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон. 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Б.Баяраа, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хянан хэлэлцээд, П.Батчулууныг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, улмаар түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд нь тохирсон байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Улмаар тэрбээр ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид хорих ялаа эдэлж байгаа юм. 

Тэгвэл П.Батчулуун нь анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна. Түүний гомдлыг хэлэлцэх хурал одоогоор товлогдоогүй байгаа аж.