"Амтат самар" нь хүний тархины ажиллагааг сайжруулж, санах ойг дэмждэг болохыг судалгаа баталжээ

"Амтат самар" нь хүний тархины ажиллагааг сайжруулж, санах ойг дэмждэг болохыг судалгаа баталжээ

Сүүлийн үеийн судалгаагаар амтат самар (walnuts) нь тархины үйл ажиллагааг сайжруулж, санах ойг дэмжихэд тустай болохыг тогтоожээ.

Тодруулбал,  Их Британийн Редингийн их сургуулийн эрдэмтэд 32 эрүүл залуу хүнийг судалгаанд хамруулан, тэднийг хоёр бүлэгт хувааж, нэг бүлэгт нь амтат самар агуулсан өглөөний цай, нөгөө бүлэгт нь калорийн хэмжээ ижил, самар агуулаагүй өглөөний цай өгчээ. Тухайн судалгааны үр дүнд амтат самар агуулсан өглөөний цай хэрэглэсэн хүмүүс зургаан цагийн туршид илүү хурдан хариу үйлдэл үзүүлж, санах ой нь сайжирсан гэжээ.

Энэхүү үр дүн нь амтат самар дахь омега-3 тосны хүчил, уураг, полифенол зэрэг шим тэжээлийн бодисууд тархины үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг болохыг харуулж байгаа аж.

Мөн АНУ-ын Лос-Анжелесийн Калифорнийн их сургуулийн судлаачид амтат самар тогтмол хэрэглэсэн хүмүүс тархины үйл ажиллагаа, санах ой болон мэдээлэл боловсруулах хурд нь илүү сайжирсан болохыг тогтоожээ. Тус судалгаа нь 20 ба түүнээс дээш насны АНУ-ын иргэдийн дунд явуулсан бөгөөд амтат самар хэрэглэсэн хүмүүс зургаан төрлийн когнитив тестэд илүү өндөр оноо авсан байна.

Эдгээр судалгаанууд нь амтат самар тархины эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг болохыг нотолж байгаа аж. Тиймээс өдөрт 13 грамм буюу нэг гарын алгыг багтаасан хэмжээтэй амтат самар хэрэглэх нь тархины үйл ажиллагааг дэмжихэд тустай гэж зөвлөдөг байна.

Эх сурвалж: BBC News