5000 км замыг туулж, түүхэн амжилт тогтоохоор гараанаас гарсан “Таван цэг” багийнхан 500 км замыг амжилттай туулжээ

5000 км замыг туулж, түүхэн амжилт тогтоохоор гараанаас гарсан “Таван цэг” багийнхан 500 км замыг амжилттай туулжээ

Эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг Монгол Улсын төв цэгтэй холбосон 5000 км замыг туулж, түүхэн амжилт тогтоохоор “Таван цэг” багийнхан дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Баян-Өлгий аймгаас гараагаа эхлүүлсэн.

Энэхүү адал явдалт гүйлтэд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын мастер, дэд ахлагч Б.Буянхишиг нар нэгдсэн юм. Гүйгчид өнөөдөр туулах замынхаа 10 хувь буюу 500 км замыг амжилттай тууллаа. Тэднийг Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрт ирэхэд нутгийн иргэд тосон амжилт хүссэн байна. Гүйгчид өдөрт 50-55 км замыг туулахаар бэлтгэлээ хангажээ.