Насанд хүрээгүй хүүхдийг хууран мэхэлж, буудалд биеийг нь үнэлүүлж байжээ

Насанд хүрээгүй хүүхдийг хууран мэхэлж, буудалд биеийг нь үнэлүүлж байжээ

Насанд хүрээгүй хүүхдийг хууран мэхэлж, буудалд биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, насанд хүрээгүй хохирогчийг бусадтай бэлгийн харилцаанд орж байгаа бичлэг байгаа гэж хууран мэхэлж, буудалд биеийг нь үнэлүүлэн бусдад худалдсан Ц.М, Б.Н нарт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1, 2 /Хүн худалдаалах/, Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 /Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.