Улсын харцага Г.Ганхуягийн гэрээс олон тооны байлдааны зориулалттай буу, зэвсэг олжээ

Улсын харцага Г.Ганхуягийн гэрээс олон тооны байлдааны зориулалттай буу, зэвсэг олжээ

Улсын харцага Г.Ганхуягийг "Бусдыг заналхийлсэн" хэрэгт буруутгаж, хойшлуулашгүйгээр цагдан хориод байгаа.

Тэрбээр буутай зургаа нийтлэн, "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг Н.Учрал, Н.Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэнд ч хэрэггүй нууц төлөвлөгөө боловсруулж байгаад эх орноо зарсан, эх орноосоо урвасан, уран сурталчилсан, ураны хуулийг батлалцсан хэдэн мөнгөний боолуудыг амжиж хороочихоод бахархалтайгаар инээж үхнэ. Хэн үхэх ялтай вэ" гэх пост оруулсан юм.

Тэгвэл Г.Ганхуягийн гэрээс олон тооны байлдааны зориулалттай буу, зэвсэг хураажээ. Мөн ТЕГ-аас ч нэлээд эртнээс Г.Ганхуягийг хяналтад авч, шалгаж байсан талаар эх сурвалжууд мэдээллээ.