Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум Агар багийн “Дошинтын-Их” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 221 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 16:15 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.




Өнөөдөр тахиа өдөр

10 цагийн өмнө