ТҮЦ эрхлэгчид маргаашаас эхлэн өлсгөлөн зарлана

ТҮЦ эрхлэгчид маргаашаас эхлэн өлсгөлөн зарлана

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт зөвшөөрөлгүй байршуулсан байсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Зөвхөн Баянгол дүүргийн хэмжээнд 110 гаруй ТҮЦ-ийг нүүлгэсэн. Үүнээс гадна УБИС-ийн өмнөх ТҮЦ-үүдийг нүүлгэсэн юм. Харин ТҮЦ эрхлэгчид “Өөрсдөдөө ажлын байр бий болгож, амьдралаа аваад явж байгаа иргэдэд нийслэл хүндрэл учруулж болохгүй. Том сүлжээ дэлгүүрийн лоббигоор ТҮЦ-үүдийг татан буулгаж байна. Даваа гаригаас эхлэн тэмцлийн хурц хэлбэрт шилжин, өлсгөлөн зарлана” гэж мэдэгдээд буй. Улмаар маргаашаас буюу дөрөвдүгээр сарын 14-нөөс эхлэн өлсгөлөн зарлахаар болжээ.