Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “UB Food” олон улсын хоолны фестиваль тав дахь өдрөө өнөөдөр /2025.04.12/ үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээ нь аялал жуулчлалыг дэмжих, нийслэлийн соёл, амьдралын хэв маягийг сурталчлах, мөн дэлхийн улс орнуудын хоолны өв соёлыг иргэд, жуулчдад хүргэх зорилготой юм.
ШУУД:
Фестивалийн хүрээнд 15 гаруй орны үндэсний хоол, амтат зууш, ундаа, амттанг танилцуулж буй бөгөөд Орос, Хятад, Япон, Солонгос, Итали, Мексик, Энэтхэг зэрэг орны төлөөллүүд оролцож байгаа юм. Үзэсгэлэн худалдаа, амьд хөгжмийн тоглолт, уралдаан тэмцээн, хоолны мастер классууд зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг багтаажээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлснээр, “UB Food” фестиваль нь зөвхөн хоолны амтыг мэдрүүлэхээс гадна соёл хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, жуулчдын сонирхлыг татах чухал үйл ажиллагаа болж буйг онцолжээ. Иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, гадаадын жуулчид ч идэвхтэй оролцож байгаа тус фестиваль нийт 7 өдөр үргэлжлэх бөгөөд энэ сарын 14-ний өдөр хаалтаа хийх юм.