БНХАУ худалдан авалт хиймэгц татварыг нь буцаан олгодог болгожээ

БНХАУ худалдан авалт хиймэгц татварыг нь буцаан олгодог болгожээ

БНХАУ гадаад улсын иргэдийг хилээр гарах үед буцаан олгодог татварын нөхцөлийг өөрчилж, худалдан авалт хиймэгц буцаан олгодог болгожээ. 

Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Хятад дахь гадаад жуулчдад зориулсан сайхан мэдээ байна. Хятад Улс татварын буцаан олголтын бодлогоо өөрчилж, хилээр гарах үед буцаан олгодог татварын нөхцөлийг худалдан авалт хиймэгц буцаан олгодог боллоо. Ингэснээр жуулчид дэлгүүр хэссэн даруйдаа татварын буцаан олголт авах боломжтой болох юм" гэжээ.