ШУУРХАЙ: Цогтцэций суманд байрлах уул уурхайн компанийн 20-48 насны 197 хүн хоолны хордлогод оржээ

ШУУРХАЙ: Цогтцэций суманд байрлах уул уурхайн компанийн 20-48 насны 197 хүн хоолны хордлогод оржээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах уурхайд бүртгэгдсэн хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. 

Тодруулбал, Цогтцэций суманд байрладаг хоол хүнсний хангамж үйлчилгээ авдаг дөрвөн компанийн ажилчдын дунд хоолны хордлогын шинж тэмдэг энэ сарын 9-ны /2025.04.09/ өдөр илэрчээ. Одоогоор хоолны хордлогын 197 тохиолдол бүртгэгдсэнээс 150 гаруй хүн эмнэлэгт, 44 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж. Хордлого авсан иргэд 20-48 насныхан бөгөөд гүйлгэх, халуурах, гэдэс базлах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа гэдгийг эмч нар тодотгож байна. ХӨСҮТ-өөс зургаан хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг халдварын голомтод эрсдэлийн үнэлгээ хийх, шалтгаан нөхцөлийг тодруулж байгаа аж.