“Go Mongolia” брэндийн хүрээнд хөлбөмбөгийн тамирчин монгол хүүхдүүд Германд бэлтгэл хийхээр эх орноосоо мордлоо

“Go Mongolia” брэндийн хүрээнд хөлбөмбөгийн тамирчин монгол хүүхдүүд Германд бэлтгэл хийхээр эх орноосоо мордлоо

“Go Mongolia” Үндэсний брэндийн хүрээнд “Дэрэн” клубийн U10 болон U13 насны ангиллын баг тамирчид дэлхийн олон оронд тоглогч, дасгалжуулагч бэлтгэдэг “Gert Engels” академитай хамтран Герман Улсад бэлтгэл сургуулилт хийж, туршлага хуримтлуулахаар мордлоо.

Мөн баг тамирчид 4-р сарын 19-22-ны өдрүүдэд Португалын Лисбон хотод зохион байгуулагдах “IBERCUP-2025” Олон Улсын тэмцээнд оролцоно. Энэхүү тэмцээн нь Европын болон дэлхийн шилдэг академийн багууд өрсөлддөг, өсвөрийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг билээ.