Б.Жаргалсайхан: Нүүрсний хулгайтай холбоотой 102 хэргээс 31 нь шүүхэд шилжсэн, 45 нь мөрдөн байцаах шатанд байна

Б.Жаргалсайхан: Нүүрсний хулгайтай холбоотой 102 хэргээс 31 нь шүүхэд шилжсэн, 45 нь мөрдөн байцаах шатанд байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Ерөнхий прокурор Б.Жаргалсайхнаас сэтгүүлчид тодруулга авсан юм. 

ВИДЕО:

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ярихдаа: Т.Бадамжунай гэдэг хүнд холбогдох хэргийг прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг буцаасан. Шүүх байгууллага, мөрдөх байгууллага, прокурорын байгууллага хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг. Цугласан нотлох баримтын хүрээнд шүүгч, прокурор, мөрдөн байцаагч дүгнэлтээ явуулдаг. Т.Бадамжунайгийн хэрэг шүүхээс буцсан учраас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тодорхой хэргүүдтэй нэгтгэх ажиллагаа явагдаж байна. Прокурорын байгууллага дээр хэрэг ирээд алга болно гэсэн зүйл байхгүй. Нүүрсний асуудалтай холбоотой 101 хэргийн 31 нь шүүхэд шилжсэн, 45 нь мөрдөн байцаалтын шатанд явж байна.