БЗД-ийн нутаг дэвсгэр, И-Мартын орчимд гал гарч, галын дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дээрх дуудлага мэдээллийг тодруулахад, "Одоогийн байдлаар ЧД-ийн гал унтраах, аврах аравдугаар анги ажиллаж байна. Талбайн шар өвс шатсан. Хүний амь эрсдэж, бэртсэн тохиолдол байхгүй" гэлээ. Иймд иргэд, олон нийтийг ойр орчмын шар өвс болон хог шатаахгүй байхыг анхааруулж байна.