УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.
ВИДЕО:
Тэгвэл энэхүү хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр /2025.04.10/ байр сууриа илэрхийллээ. Тэдний төлөөлөл ярихдаа: Б.Түвшин нарын гишүүд дөрвөн асуудлаар нийгмийн даатгалын хуульд дөрвөн төрлийн өөрчлөлт оруулахаар боловсруулсан байна. Үүнд нэг удаагийн ажлын хөлс, хөнгөлөлт урамшууллаас татвар авдгийг болиулж, ажил олгогч ажилтныхаа өмнөөс нийгмийн даатгалын шимтгэл төлдгөөс чөлөөлөх, гадны хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг нийгмийн даатгалаас чөлөөлөх, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх даатгуулагчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах дээд хэмжээг даатгуулагчийн адил тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох гэсэн дөрвөн өөрчлөлт бий.
Монголын үйлдвэрчний холбоо даатгуулагчийг төлөөлөгчийн хувьд байр сууриа илэрхийлж байна. Эдгээр өөрчлөлтөөр 2025 оны нийгмийн даатгалын төсөвт 725 тэрбум төгрөгийн алдагдал үүсэх нөхцөл үүсээд байна. Нийгмийн даатгалын суурь хууль бол хүн эхийн хэвлийд бүрдсэнээс эхлээд нас барах хүртэлх хүний амьдралд тохиож болох бүх томоохон харилцааг зохицуулж өгдөг. Энэ хуулийг бодож нилээн хэлэлцүүлж байж шийдэх хэрэгтэй. Ер нь бол нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах ёстой. Улстөрөөс ангид байлгахыг эрмэлзэх ёстой.