ТОДРУУЛГА: БНХАУ-ын талаас "Аэро Монголиа" компанийн онгоцонд буух зөвшөөрөл өгөхгүй байгаа тул бүх нислэг нь цуцлагджээ

ТОДРУУЛГА: БНХАУ-ын талаас "Аэро Монголиа" компанийн онгоцонд буух зөвшөөрөл өгөхгүй байгаа тул бүх нислэг нь цуцлагджээ

“Аэро Монголиа” агаарын тээврийн компанийн Хөх хот чиглэлийн нислэг гэнэт цуцлагдаж тийзээ захиалсан иргэд хүндхэн нөхцөл байдалд оржээ. 

Тодруулбал,  "Аэро Монголиа" агаарын тээврийн компанийн Хөх хот-Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийн билет захиалсан иргэдийн нислэг гэнэт цуцлагдаж, Хөх хотод очсон Монгол иргэд хүндхэн нөхцөл байдалд ороод байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Улмаар билет захиалсан иргэд энэ талаар тодруулахад “Нислэг цуцлагдсан. Та газраар ирэх үү” зэрэг тайлбарыг өгсөн байна. 

Бид энэ талаар “Аэро Монголиа”-аас тодруулахад, “Энэ сарын 11-нийг хүртэлх Хөх хот-Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэг цуцлагдсан. БНХАУ-ын талаас онгоц буух зөвшөөрөл өгөхгүй байгаа. Нислэг хэзээ хэвийн үргэлжлэх талаар тодорхойгүй байна. Бид илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.