Увс нуурын мөсөн дээр тээвэрлэлт хийж яваад цөмөрсөн автомашиныг татан гаргахаар ажиллаж байна

Увс нуурын мөсөн дээр тээвэрлэлт хийж яваад цөмөрсөн автомашиныг татан гаргахаар ажиллаж байна

Увс аймгийн Тэс сумын нутаг Увс нуурын мөсөн дээгүүр тээвэрлэлт хийж яваад цөмөрсөн автомашиныг татан гаргах ажиллагааг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагчид зохион байгуулж байна.

Алба хаагчид цооног гарган 11 метрийн гүнд шумбалт хийж, усны гүнд татан гаргах ажиллагааг хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.