Нэг ширхэг пиво зэрэг хохирол багатай эд зүйл хулгайлсан 25 иргэнд баривчлах, дөрвөн иргэнд торгох шийтгэл оногдуулжээ

Нэг ширхэг пиво зэрэг хохирол багатай эд зүйл хулгайлсан 25 иргэнд баривчлах, дөрвөн иргэнд торгох шийтгэл оногдуулжээ

Дэлгүүрээс лонх шар айраг зэрэг хохирол багатай эд зүйл хулгайлах хэрэг түгээмэл гарч байна.

Ийм үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.6-р зүйлд заасны дагуу албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан байдаг. 2025 оны эхний гурван сарын байдлаар 29 дэлгүүр ААН, байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж, 25 иргэнд баривчлах, дөрвөн иргэнд торгох шийтгэл оногдуулжээ. Иймд худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН-үүд сонор сэрэмжээ дээшлүүлж, иргэд гэмт хэрэг үйлдэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.