Улаанбаатар хотод өнөөдөр бага зэргийн бороо, нойтон цас орно

Улаанбаатар хотод өнөөдөр бага зэргийн бороо, нойтон цас орно

Улаанбаатар хотод өнөөдөр /2025.04.10/ 11 хэмийн дулаан байх хэдий ч үдээс хойш бага зэргийн бороо, нойтон цас орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13*15 метр хүрч ширүүсэх аж. Харин маргааш Улаанбаатар хотод -5 хэм хүйтэн, өдөртөө цас орно. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр -4…+1 градус, Увс нуур болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.