"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийдвэрээ танилцуулсан.
Улмаар "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жилийн хорих ял, С.Жавхлантбаатарт 3 жилийн хорих ял, Ажлын хэсгийн гишүүн н.Чойжилсүрэнд 2.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, х.Баярмаад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оноож шийдвэрлэсэн юм. Мөн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх бөгөөд А.Ганхуягийн цагдан хоригдсон 278 хоногийг цагдан хорих хугацаанаас хасаж тооцно. Улмаар шүүхээс хорих ял шийтгэгдсэн А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарыг "Хорих 461 дүгээр анги" руу авч явлаа.