"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийдвэрээ танилцуулж байна.
ШУУД:
Шүүхээс Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын хэргийг цагаатгасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жилийн хорих ял, С.Жавхлантбаатарт 3 жилийн хорих ял, Ажлын хэсгийн гишүүн н.Чойжилсүрэнд 2.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, х.Баярмаад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оноож шийдвэрлэлээ. Мөн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх бөгөөд А.Ганхуягийн цагдан хоригдсон 278 хоногийг цагдан хорих хугацаанаас хасаж тооцох аж. Түүнчлэн танхимын түрээс 26 сая төгрөгийг гэм буруутай 15 этгээдээр хуваан төлүүлэх шийдвэр гаргасан байна.