"Ажилд ороод нэг ч сар болоогүй байхдаа "Ногоон автобус"-ны хэрэгт холбогдсон. Ямар үйлийн үрээр энэ ажилд оров гээд харамсаж байна"

"Ажилд ороод нэг ч сар болоогүй байхдаа "Ногоон автобус"-ны хэрэгт холбогдсон. Ямар үйлийн үрээр энэ ажилд оров гээд харамсаж байна"

"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийдвэрийг танилцуулж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч нар эцсийн үгээ хэллээ. Энэ үеэр Ажлын хэсгийн гишүүн н.Чойжилсүрэн "Миний хувьд маш их харамсалтай байна. Бага насны хоёр хүүхэдтэй. Өрнөөс өрний хооронд ажил амьдралаа аваад явж байгаа залуу гэр бүлийн тэргүүн. Дөнгөж ажилд ороод нэг ч сар болоогүй байхдаа энэ ажлын хэсэгт ороод нэг сар болж байсан. Ямар үйлийн үрээрээ энэ ажил, ажлын хэсэгт орчихвоо л гэж харамсаж байна. Прокуророос 2 жил хорих ял санал гаргаж байгаад маш их гайхаж байна. Яагаад ийм ялгамжтай зүйл гаргаж байгаад гайхаж байна. Бага насны хоёр хүүхэд, ээждээ л их санаа зовж харамсаж байна. Тиймээс хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна" гэлээ.