Импорт түрүү жилийн мөн үеэс 5.5 хувийн өсөлттэй гарчээ

Импорт түрүү жилийн мөн үеэс 5.5 хувийн өсөлттэй гарчээ

Гаалийн ерөнхий газрын мэдээлж буйгаар эхний гурван сард импортоор нийт 2548.0 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2024 оны мөн үеэс 133.7 сая ам.доллараар буюу 5.5 хувиар өссөн үзүүлэлт гэв.
 
Түүнчлэн импортоор нийлүүлэгдсэн барааны 97.6 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.4 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.4 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.1 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.5 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.