Гаалийн ерөнхий газраас мэдээлж буйгаар 2025 оны эхний 3 сарын дүнгээр экспортод 3013.0 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар буурсан үзүүлэлт гэнэ.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 2685.6 сая ам.доллар буюу 89.1 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 169.9 сая ам.доллар буюу 5.6 хувь; ургамлын гаралтай бүтээгдэхүүн 35.7 сая ам. доллар буюу 1.2 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.0 хувийг эзэлж байна.