Д.Дорждагва: Түгжрэлийн шийдэл бол замын эгнээг нэмэгдүүлэх

Д.Дорждагва: Түгжрэлийн шийдэл бол замын эгнээг нэмэгдүүлэх

Иргэн Д.Дорждагва Улаанбаатар хотын утаа, түгжрэлийг 2025 оны өвлөөс өмнө маш бага зардлаар, эдийн засагт өндөр үр ашигтайгаар 80 хувь хүртэл шийдэх боломжтой талаар мэдээлэл өглөө.

Иргэн Д.Дорждагва ярихдаа: Хотын дарга, түгжрэлийн сайд нар буруу зүйл ярьж байна. Түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд олон их наяд төгрөг зарцуулна гэж яриад байгаа. Гэтэл тэр мөнгөөр юу хийх нь тодорхойгүй байдаг. Тодорхойгүй, буруу ажил хийдэг. Нарантуулаас Дүнжингарав руу явдаг төмөр замын фрейзэр дээр гурван эгнээ байдаг. Тэрүүгээр нэвтэрч болдоггүй. Тэр замыг нэг талд нь зургаан эгнээтэй болгочихвол түгжрэл буурна. Амгалангаас Дүнжингарав хүртэлх замд хоёр эгнээ нэмж болно. Дүнжингаравын хашааг татаж хумиад замуудад нь эгнээ нэмж болно гэв.

Харин утааны хувьд Улаанбаатарчууд жилд 500 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг. 1 тонныг нь нэг сая төгрөгөөр авдаг. Харин сайн чанарын буюу түүхийн нүүрсийг 1 тонныг нь 300 мянган төгрөгөөр авдаг. Хятадад хүртэл түүхий нүүрсийг хэрэглэж байна.  Сайжруулсан шахмал түлш химийн бодисоор баяжуулсан байдаг.