Ногоон автобусны хэргээр шүүгдэж буй Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын хэргийг цагаатгаж, "Тэнүүн огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийг гэм буруутайд тооцсон.
Тэгвэл Улсын яллагч А.Ганхуягт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, нийт долоон жилийн хорих ял оноохоор төлөвлөсөн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 болон 17.3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон бол түүний эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэлээ.