Б.Жаргалсайхан: Төрийн албанд тангараг өргөж ажиллаж байгаа хүний хувьд өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан

Б.Жаргалсайхан: Төрийн албанд тангараг өргөж ажиллаж байгаа хүний хувьд өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох саналыг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн бөгөөд тус саналыг УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хэлэлцэхээр болсон байна. 

Тэгвэл Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан уг асуудлын талаар "Төрийн албанд тангараг өргөж ажиллаж байгаа хүний хувьд өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан. Харин миний хэрхэн ажиллаж байгааг төр засаг, ард түмэн үнэлэх ёстой. Түүнээс би өөрийгөө үнэлж, өөртөө үнэлэлт дүгнэлт өгөх нь зохимжгүй юм. Харин прокурорын байгууллага дээр хэрэг алга болдог асуудал огт байхгүй. Харин хэрэг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор удах тохиолдол байдаг" гэдгийг тодотголоо. Мөн тэрбээр Шувуу ажиллагааны хүрээнд эх оронд нь авчирсан Ж.Бадамжунайн хэргийг зарим хэрэгтэй нэгтгэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг хэллээ.