Коронавирусийн тархалтын улмаас дэлхий нийтийг хамарсан олон үйл ажиллагааг цуцлан, хойшлуулж байна. Тухайлбал Канадын Монреальд энэ сарын 18-22-нд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан Уран гулгалтын ДАШТ-ийг өнөөдөр /2020.03.11/цуцлах шийдвэр гаргалаа.
ДЭМБ-аас коронавирусийн халдварын дэгдэлтийг цар тахал хэмээн зарласны дараа энэ шийдвэрийг гаргасан байна. Тэмцээнд 30 гаруй орны 183 тамирчин оролцохоор төлөвлөж байжээ.
Өмнө нь Уран гулгалтын ДАШТ 1961 онд АНУ-ын шигшээ баг онгоцны ослоор амь үрэгдсэний улмаас цуцлагдаж байсан юм. Тодруулбал, Нью Йоркоос Брюссель рүү нисэж байсан 61 зорчигчтой онгоц сүйрсэн бөгөөд зорчигчдын 34 нь ДАШТ-д оролцох АНУ-ын шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, арын албаныхан байсан юм.