Монголын Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн хагас шигшээ шатанд өрсөлдөхөөр шалгараад буй "Сэлэнгэ Бодонс" багийг БНХАУ-ын хүнд машин, механизмын үйлдвэрлэлийн "Синотрак" компани хоёр жилийн хугацаанд хоёр тэрбум төгрөгөөр ивээн тэтгэхээр болжээ.
“Сэлэнгэ бодонс” багийн эзэн Л.Наранбаатар болон тус компанийн төлөөлөгчид өчигдөр гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд "Howo" брэндийн цахилгаан тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд таниулан сурталчлахын зэрэгцээ “Сэлэнгэ Бодонс” клубийн тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлд хамтарч ажиллахаар төлөвлөсөн байна. Цаашлаад Монгол улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай тамирчид, дасгалжуулагчдыг үе шаттай бэлтгэн гаргахыг талууд зорьж ажиллах гэнэ.