Дундговь аймагт 2 тохиолдол батлагдаж, улаанбурханы нийт 24 тохиолдол бүртгэгдлээ

Дундговь аймагт 2 тохиолдол батлагдаж, улаанбурханы нийт 24 тохиолдол бүртгэгдлээ

Өнөөдөр буюу гуравдугаар сар 15-ны өдрийн байдлаар Дундговь аймагт 2 тохиолдол батлагдаж, нийт улаанбурханы лабораториор батлагдсан 24 тохиолдол, сэжигтэй 19 тохиолдол бүртгэгдээд хяналтад аваад байна.

Мөн Өмнөговь, Дундговь аймгаас ирүүлсэн лабораторийн сорьцуудоос улаанбурхан батлагдсантай холбоотой ХӨСҮТ—өөс тандалт, эмнэлзүй, лабораторийн баг ажиллахаар гарсан байна. Түүнчлэн Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт мэргэжил арга зйн зөвлөмж, дэмжлэгт хяналт хийж ажиллахаар тандалт, хариу арга хэмжээний баг гарчээ.

Улаанбурханы батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьталд ХӨСҮТ-ээс аймаг, нийслэл, дүүргийн ЭМТ-ийн багтай хамтран 2600 хүнийг хяналтад авч, 720 гаруй хүнийг вакцинжуулалтад хамруулж, хариу арга хэмжээги үргэлжлүүлэн авч байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.