Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нэгдүгээр сард 492 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Тодруулбал, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны 1 дүгээр сард 2.2 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 492 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Үүнд төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.0 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 1.7 их наяд төгрөгт хүрч, 1.1 их наяд төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.