Балчирхан 12 настай С охин хэвтэрт орсон ээж болон бяцхан хоёр дүүгээ харж хандан халамжилж, хүүхдийн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулж, том хүнээс дутахгүй амьдралаа авч яваа тухай бид мэдээлсэн. Учир нь охины ээж Ц.Наранцэцэг 2012 онд согтуу жолоочийн буруугаас болж автомашины осолд орсон нь өнөөдөр бэртэл нь хүндэрч суумгай болсон байдаг. Охин ярилцлагийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэгвэл манай сайтын Баасан гарагийн ярилцлагын буланд оролцсон С охин болоод түүний ээжтэй Алтан Дорнод ХХК-ийн захирал Т.Ганболд өчигдөр биечлэн уулзаж, тэдэнд орон сууц авч өгөхөө амлажээ. Мөн охины ар гэрт туслах аяныг NTV телевизийн хамт олон зохион байгуулж байгаа юм.
Амралтын өдөр сайн үйл бүтлээ. @ganboldtordai хүүхдүүдийн ээжтэй биечлэн очиж уулзан, хэлсэндээ хүрч байр авч өгөхөөр боллоо. Бяцхан нуруундаа хүнд ачаа үүрч яваа хүүхдүүд ямар ч бсан дулаан аюулгүй байранд амьдрах нь. Танд маш их баярлалаа.?Сайн санааны үзүүрт шар тос гэдэг дээ pic.twitter.com/J7RKtMVhBK
— ??Byambagerel Ochirsukh (@Byambagerel1) March 7, 2020