Олимпын эрхийн төлөө Монголын 13 тамирчин тулалдаж байна

Олимпын эрхийн төлөө Монголын 13 тамирчин тулалдаж байна

“Токио-2020” зуны олимпын наадмын боксын эрх олгох Ази, номхон далайн орнуудын тэмцээн Йордан улсад зохион байгуулагдаж байна. Тэгвэл манай улсаас нийт 13 (эрэгтэй найм, эмэгтэй тав) тамирчин тус тэмцээнд хүч үзэн, өрсөлдөж байна.

Одоогоор тэмцээний эрэгтэйчүүдийн жинд Х.Энхмандах, Б.Мишээлт, О.Бямба-Эрдэнэ, Б.Чинзориг нар, эмэгтэйчүүдээс Т.Болортуул нар ялсан байна.

Өнөөдөр Б.Мишээлт хоёр дахь тулаанаа хийх бөгөөд эрэгтэйчүүдийн -91 кг-д С.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн 69 кг-д У.Шинэцэцэг, 75 кг-д М.Мягмаржаргал нар эхний тулаанаа хийх юм. Энэ тэмцээнээр хөнгөн жинд эхний зургаа, дунд жинд эхний тав, хүнд жинд эхний дөрвөн байрт орсон боксчинд олимпын наадамд өрсөлдөх эрх олгох юм байна.