Дорноговь аймгийн Алтанширээ суманд газар хөдөлжээ

Дорноговь аймгийн Алтанширээ суманд газар хөдөлжээ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын төвөөс зүүн зүгт 32 км зайд өчигдөр /2025.01.19/ 17:20:12 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Газар хөдлөлтийн хүчийг 8 магнитуд, 12 баллын үнэлгээ шаталбараар үнэлдэг. Магнитуд гэдэг нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. 2.5 магнитуд зөвхөн багажинд бичигдэнэ. 2.5-5.4 хүн мэдэрнэ, яльгүй гэмтэл үүсэж болно. Харин 5.5-6.0 магнитудад бага зэргийн эвдрэл учруулна. 6.1-6.9 магнитудын хүчтэй бол хот суурин газар эвдрэл учруулна. 7.0-7.9 магнитудад хүчтэй эвдрэл сүйтгэл их, 8 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт болоход маш хүчтэй буюу Эпицентрийн ойролцоо бүрэн сүйрнэ гэж үздэг.