УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа.
Хуралдаанаар
- "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын 4 дүгээр багц ажил болон магадалшгүй бусад ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төсөл,
- “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл”,
- “Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”,
- “Хүний эрх, жендерийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ үр дүн болон санал зөвлөмж”-ийн талаарх танилцуулга, мэдээллийг сонсож, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.