Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр 10:00 цагийн байдлаар Нэгдүгээр хороолол орчимд агаар маш их бохирдолтой байна.
Тодруулбал, агаарын чанарын индекс P.M 2.5-405, P.M 10-331 буюу агаар маш их бохирдолтой байна. Агаарын чанарын индекс 401-500 байх үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч ажил хийхээс зайлсхийх, гэртээ байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөдөг байна. Түүнчлэн агаарын чанарын индекс 300+ болоход олон улсад “маш их бохирдолтой” хэмээн тодорхойлж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үздэг байна.