Н.Энхбаяр: Дэлхий нийтэд гангийн эрэлт буурч байгаа болохоор цаашид биржээр нүүрс худалдан авах сонирхол буурна

Н.Энхбаяр: Дэлхий нийтэд гангийн эрэлт буурч байгаа болохоор цаашид биржээр нүүрс худалдан авах сонирхол буурна

УИХ-ын гишүүн Ц.Туваан Ubn.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Биржээр худалдаа хийсэн компаниуд нүүрс авахаа больсон" хэмээн ярьжээ. 

Дээрх мэдээллийн мөрөөр бид эдийн засагч Н.Энхбаяраас тодруулахад "Дэлхий нийтэд гангийн эрэлт буурч байгаа болохоор цаашид биржээр нүүрс худалдан авах сонирхол буурах байх. Нүүрсний үнэ ч дэлхийн зах зээл дээр буурч байна. Хятад улс гуравдугаар сард хоёр их хурлаа хийж, энэ оны хөгжлийн төлөвлөгөөгөө хэлэлцэнэ. Үүний дараа манайхаас нүүрс хэр их хэмжээгээр авахаа шийдэх болов уу гэсэн хүлээлттэй байна" гэлээ.