Өмнөговь аймагт зураг авалтаа хийсэн БНСУ-ын “Харбин” киног ес хоногийн дотор гурван сая хүн үзжээ

Өмнөговь аймагт зураг авалтаа хийсэн БНСУ-ын “Харбин” киног ес хоногийн дотор гурван сая хүн үзжээ

Японы колоничлолын үед Солонгосын тусгаар тогтнолын төлөөх тууштай тэмцсэн Ан Жунгён (1879-1910)-ы түүхээс сэдэвлэн хийсэн “Харбин” кино 2024 оны арванхоёрдугаар сарын 24-нд Өмнөд Солонгосын кино театрт нээлтээ хийсэн.

Энэхүү киноны зургийг гурван улсад авсан бөгөөд Монгол Улсын Өмнөговь аймагт зураг авалт хийсэн юм. Тэгвэл тус киног нээлтээ хийснээс хойших ес хоногт гурван сая хүн үзсэн талаар БНСУ-ын Кино зөвлөлөөс мэдээллээ. Сонирхуулахад, Уг кинонд БНСУ-ын "А" зэрэглэлийн жүжигчид болох Хён Бин, И Дон Үг зэрэг алдартай жүжигчид тоглосон юм.