"Squid Game-2" дэлхийн 92 оронд үзэлтээрээ тэргүүлж байна

"Squid Game-2" дэлхийн 92 оронд үзэлтээрээ тэргүүлж байна

Netflix-ийн цуврал "Squid Game" кино өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд нээлтээ хийсэн бөгөөд нээлтээ хийснээс хойш дөрөв хоногийн дотор 68 сая хандалт авсан байна. 

Энэ нь нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо хамгийн өндөр хандалт авсан гадаад хэл дээрх 10 телевизийн шоуны нэгт бичигдэж буй амжилт ба өмнөх улирлын амжилтаа 18 сая хандалтаар ахиулж дэлхийн 92 оронд үзэлтээрээ тэргүүлээд байна. Мөн тус кино нь гадаад хэл дээрх шилдэг 10 киноны 7-д бичигдэж эхэлжээ. Тус жагсаалтыг "Squid Game" киноны эхний бүлэг тэргүүлдэг байна. 

Дашрамд сонирхуулахад, уг киноны сүүлийн бүлэг буюу "Squid Game 3" энэ онд үзэгчдийн хүртээл болох юм.




Өнөөдөр тахиа өдөр

6 цагийн өмнө