"Найтаадаг хүү" Л.Мандула: Ерөнхий сайдын мэндчилгээнд оролцож, найтаах үедээ би долоон настай байсан

"Найтаадаг хүү" Л.Мандула: Ерөнхий сайдын мэндчилгээнд оролцож, найтаах үедээ би долоон настай байсан

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа /2019.12.29/ ард түмэндээ хандаж, шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх агшинд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны ач хүү Л.Мандула нь тэсэлгүй найдаасан нь олны хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ. Энэ мөчөөс хойш түүнийг "Найтаадаг хүү" хэмээн нэрлэх болсон байдаг. Тэгвэл бид Шинэ жилийн баярын дугаарт Л.Мандулаг онцолж байна. 

ВИДЕО: 

Л.Мандула нь одоогоос таван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээний үеэр тэсэлгүй найдаах үедээ таван настай байсан аж. Тухайн үед болсон үйл явдлыг өдгөө төдийлөн сайн санадаггүй ч үүнээс хойш "Од" болсон хэмээн хэвлүүхэн ярих Л.Мандула өдгөө долдугаар ангийн сурагч болжээ. АНУ-д дээд боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах хүсэл мөрөөдөл тээж яваа түүний хувьд физик, математик, Англи хэлний хичээлдээ сонирхолтой, том болоод физикч мэргэжилтэй болохыг хүсдэг байна. Мөн тэрбээр бусдад хэзээ ч муу зүйл хийхгүй, үргэлж тус дэм болж явахыг эрхэмлэдэг гэдгээ тодотгож байсан юм. 

Л.Мандула Ерөнхий сайдын мэндчилгээнд тоглох үедээ анх удаа студийн хурц гэрэл харж байсан бөгөөд тухайн гэрлийг хараад л тэсэлгүй найтааж орхисон гэдэг. Үүнээс хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг телевизээр л хардаг байсан Л.Мандула өнгөрсөн хавар түүнийг ойроос харж, бахархсан гэдгээ бидэнд хуучилсан юм. Энэ талаар тэрбээр "Өнгөрсөн тавдугаар сард ээж маань Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Алдарт эхийн одонгоо гардаж авсан. Тэр үед би ээждээ баяр хүргэхээр очихдоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэдэг хүний ойроос харсан. Тухайн үед "Миний найдаах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн Ерөнхийлөгч болоод ээжид маань одон гардуулж өгч байгааг хараад бахархмаар сайхан санагдсан" гэсэн юм. 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө