Э.Улаанхүүгийн уяж, Улсын наадамд түрүүлсэн "Түмний хар үрээ"-г 500 сая төгрөгөөр Г.Ариунболд худалдан авчээ

Э.Улаанхүүгийн уяж, Улсын наадамд түрүүлсэн "Түмний хар үрээ"-г 500 сая төгрөгөөр Г.Ариунболд худалдан авчээ

2023 оны Улс баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн уясан хар зүсмийн үрээ түрүүлж, түмэн олноос "Түмний хар үрээ" гэж нэрийг авч байв. Тус морины амжилт уяач Э.Улаанхүүг ч олны танил нэгэн болгосон юм. 

Харин 2023 оны Улсын баяр наадмын дараа "Түмний хар үрээ"-г АПУ компанийн эзэн П.Батсайхан 800 сая төгрөгөөр худалдан авах саналыг тавьсан ч морины эзэн худалдаагүй гэх яриа ч уяачдын дунд яригддаг.

Тэгвэл Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн уяж 2023 оны Улсын баяр наадамд түрүүлсэн "Түмний хар үрээ" 500 сая төгрөгөөр саяхан зарагдаж Тод манлай уяач Т.Ихбаярын уяанд ирсэн байна. Тодруулбал, "Түмний хар үрээ"-г Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболд 500 сая төгрөгөөр худалдан авчээ. Сонирхуулахад, Г.Ариунболдын хээр соёолон  2023 оны Улсын баяр наадамд түрүүлж байжээ.