Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах бол Улаанбаатарт мягмар гарагт цас орж, бусад хугацаанд цас орохгүй

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах бол Улаанбаатарт мягмар гарагт цас орж, бусад хугацаанд цас орохгүй

Маргааш буюу энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгаар, нөгөөдөр буюу энэ сарын 24-нд төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 

Тодруулбал, маргааш баруун аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 24-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 26-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, маргааш буюу энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгаар, энэ сарын 24-нд ихэнх нутгаар, энэ сарын 25, 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -27...-32 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30....-35 градус, өдөртөө -19....-24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна. 

Улаанбаатарт ирэх мягмар гараг буюу энэ сарын 24-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27...-32 градус, бусад хэсгээр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр бич өдөр

10 цагийн өмнө