HBO сувгийн "House of Dragon" киноны Рэйнира Таргариены дүрээр алдаршсан жүжигчин Эмма Д’Арси "Алтан бөмбөрцөг"-т драмын олон ангит киноны шилдэг эмэгтэй жүжигчин номинацид нэр дэвшээд байна.
Эмма Д’Арси бол 1992 онд төрсөн Британийн жүжигчин юм. Тэрбээр, “Ромео Жульетта”, “Дэр хүн”, “Бидний тоглосон тоглоомууд”, “Хатагтай Далловэй”, “Каллисто: Гайхалтай туульс” зэрэг алдартай жүжгүүдэд тоглож эхэлсэн. Түүнчлэн Эмма Д’Арси 2018 онд Netflix-ийн "Wanderlust" цуврал киноны Наоми Ричардсын дүрээр алдаршиж эхэлсэн бөгөөд 2019 онд "Wild Bill" цувралын Алмагийн дүр зэрэг олон телевизийн дүрээр амжилтаа үргэлжлүүлсэн билээ.
Өдгөө тэрбээр HBO сувгийн "Луугийн байшин" киноны Рэйнира Таргариены дүрээр алдаршсан бөгөөд уг дүр нь “Төмөр сэнтийн өв залгамжлагч”-ийн хувьд эрх мэдлийн төлөөх тэмцэлд оролцдог. Д'Арси "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Луугийн өргөөний талаар "Эрчүүд Төмөр сэнтийд эмэгтэй хүн залрахыг харахаас илүү хаант улсыг бамбар дээр тавихыг илүүд үздэг" хэмээн ярьжээ.