Кино найруулагч С.Батмөнх, Б.Ганболд, Ж.Сэнгэдорж нар "Алтан гадас" одон хүртжээ

Кино найруулагч С.Батмөнх, Б.Ганболд, Ж.Сэнгэдорж нар "Алтан гадас" одон хүртжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2024.12.16/ кино урлагийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй кино найруулагч С.Батмөнх, Б.Ганболд, Ж. Сэнгэдорж  нарыг төрийн дээд  "Алтан гадас" одонгоор шагнажээ. 

Найруулагч С.Батмөнх нь "Амьдралоги" киног, Б.Ганболд нь "Орхидос", "Намаг" киног, Ж.Сэнгэдорж нь "Чимээгүй хотын жолооч", "Би нар" зэрэг кинонуудыг найруулж олны хүртээл болгож байсан юм.